Тусламж

SDY гишүүний цахим систем (e-sdy.mn) болон SDY iOS аппын тусламжийн хуудас.

Холбоо барих

И-мэйл
privacy@e-sdy.mn
Вэб сайт
https://e-sdy.mn

Асуудлаа бичихдээ ямар төхөөрөмж (iPhone / хөтөч), ямар алхам дээр гарсныг дурдвал бид хурдан шийднэ.

Түгээмэл асуулт

Яаж нэвтрэх вэ?

Систем зөвхөн eID Mongolia-аар нэвтэрдэг. Утсандаа eID Mongolia апп суулгаж, бүртгүүлсэн байх шаардлагатай. «eID-ээр нэвтрэх» товч дарахад eID Mongolia апп нээгдэнэ, тэнд зөвшөөрснөөр системд нэвтэрнэ. Нууц үг хэрэггүй.

eID апп нээгдээд буцаж ирэхгүй байна.

eID апп дээр зөвшөөрсний дараа SDY апп (эсвэл хөтөч) руугаа гараар буцаж ороход нэвтрэлт автоматаар дуусна. Удаан хүлээгээд болохгүй бол дахин «eID-ээр нэвтрэх» дарна уу.

Салбартаа яаж элсэх вэ?

Нэвтэрсний дараа «Гишүүн» хэсгээс салбараа сонгож элсэх хүсэлт илгээнэ. Салбарын удирдлага хүсэлтийг хянаж шийдвэрлэнэ, шийдвэрийн талаар танд мэдэгдэл ирнэ.

Арга хэмжээнд ирцээ яаж бүртгүүлэх вэ?

Арга хэмжээн дээр байрлуулсан QR кодыг утасныхаа камераар уншуулахад SDY апп нээгдэж, ирц бүртгэгдэнэ. Аппгүй бол хөтөч дээр нээгдэнэ.

Гишүүнчлэлийн татвараа төлсөн ч харагдахгүй байна.

Банкны шилжүүлгийн утгад заасан лавлах дугаараа зөв бичсэн эсэхээ шалгана уу. Төлбөрийг салбарын нярав хянаж баталгаажуулсны дараа бүртгэлд харагдана.

Утас, оршин суугаа газраа яаж засах вэ?

«Гишүүний бүртгэл» хэсэгт өөрөө засна. Нэр, регистрийн дугаар eID-ээс ирдэг тул тэндээ засагдана.

Бүртгэлээ устгах

  1. iOS апп дээр: Профайл → «Бүртгэл устгах» → шалтгаанаа (заавал биш) бичээд баталгаажуулна.
  2. Вэб дээр: e-sdy.mn-д нэвтэрч, Профайл → «Бүртгэл устгах».
  3. Нэвтэрч чадахгүй бол privacy@e-sdy.mn хаяг руу бүртгэлтэй нэр, утасныхаа хамт хүсэлт илгээнэ үү.
  • Хүсэлт гаргамагц бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт тань цуцлагдаж, салбарын гишүүнчлэл дуусгавар болно.
  • 30 хоногийн дотор дахин нэвтэрвэл хүсэлт цуцлагдаж, гишүүнчлэл тань сэргэнэ.
  • 30 хоногийн дараа нэр, холбоо барих мэдээлэл, регистрийн дугаар, eID холболт устаж нэргүйжинэ. Татвар, төлбөр, ирцийн бүртгэл нь байгууллагын бүртгэл тул таныг тодорхойлохгүйгээр хадгалагдана.

Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.