
Наадам
SDY Festival 2026
- 2026 он
- Дархан хот
Дархан-Уулын залуучуудыг нэг талбарт цуглуулдаг SDY-ийн жил бүрийн наадам.
Таны оролцоо эндээс эхэлнэ
SDY-ийн гишүүн та салбартаа элсэж, арга хэмжээнд оролцон, ирц, оноо, хураамжаа нэг дороос хянаарай.
eID Mongolia апп-аар нэвтэрнэ
Миний үйл ажиллагаа
Салбарын арга хэмжээ

Наадам
Дархан-Уулын залуучуудыг нэг талбарт цуглуулдаг SDY-ийн жил бүрийн наадам.

Ногоон аян
Дархан хотын цэвэрлэх байгууламжаас гарсан 95% цэвэршүүлсэн усыг хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах аян. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага, оюутан сурагчид, залуучууд, бүх нийт оролцоно.

Фестиваль
Мотоцикл, авто спортын сонирхогчдыг нэгтгэсэн Дарханы задгай фестиваль.

Аялал
Бусдыгаа хүндэтгэн цагтаа ирж, цаг агаартаа тохирсон хувцас, халуун ус, хөнгөн хүнсээ бэлдээд хамтдаа уул өөд алхана.

Хүндэтгэлийн үдэш
Celebrate Excellence — оны турш идэвх гаргасан гишүүдээ тодруулж, хамтдаа он гаргасан үдэш.
Гишүүний өдөр тутамд
Салбарынхаа үйл ажиллагаатай холбоотой байж, өөрийн бүртгэлээ хянаарай.
Салбарынхаа арга хэмжээг харж, оролцох хүсэлтээ өгнө. Хэзээ, хаана болохыг нэг дороос мэдээрэй.
Арга хэмжээний QR-аар ирцээ бүртгүүлнэ. Оролцсон түүх, цуглуулсан оноогоо хянаарай.
Сарын хураамжийн ногдуулалт, төлөлтөө харна. Шилжүүлгээ мэдээлж, баталгаажсан эсэхийг шалгаарай.
Эхлэхэд хялбар
eID Mongolia апп дээрээ хүсэлтээ зөвшөөрч, гишүүний хэсэгт нэвтэрнэ.
Өөрийн харьяалах байгууллагыг сонгож, элсэх хүсэлтээ илгээнэ.
Менежер эсвэл админ хүсэлтийг баталсны дараа салбарын үйл ажиллагаанд оролцоно.
Нэвтэрсний дараа браузерын «Нүүр дэлгэцэд нэмэх» сонголтоор SDY-г апп шиг нээж болно.
Танд хэрэгтэй мэдээлэл
Элсэлт, шилжилт болон гишүүний бүртгэлийн талаар.
eID Mongolia апп-д бүртгэлтэй бол «eID-ээр нэвтрэх» товчийг дарна. Дэлгэц дээрх зааврын дагуу апп дээрээ хүсэлтээ зөвшөөрөөд гишүүний хэсэгт орно. Апп байхгүй бол App Store эсвэл Google Play-ээс «eID Mongolia» гэж хайж суулгана.
Салбараа сонгож элсэх хүсэлт илгээнэ. Тухайн байгууллагын менежер эсвэл админ баталсны дараа гишүүнчлэл идэвхжинэ.
Гишүүний хэсгээс шилжих хүсэлт гаргана. Очих байгууллагын админ батлах хүртэл одоогийн харьяалал хэвээр байна. Өмнөх ирц, оноо, төлбөрийн түүх хуучин байгууллагын бүртгэлд хадгалагдана.
Салбар хураамжийн тохиргоогоо идэвхжүүлсэн үед «Миний хураамж» хэсэгт дүн, данс, төлөх заавар харагдана. Банкны шилжүүлгээ хийж мэдээлсний дараа санхүүгийн эрхтэй ажилтан баталгаажуулна.
Та өөрийн ирц, оноо, хураамжийн бүртгэлийг харна. Байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтан өөрт олгосон эрхийн хүрээнд тухайн байгууллагын бүртгэлтэй ажиллана.
SDY · Гишүүний цахим систем
Гишүүнчлэл, оролцоо, хувийн бүртгэл — нэг дор.